maandag 7 november 2011

medeelel-4

Мэлхий

Өөрийнхөө дотор хүнийг илүү ойлгож эхэлснээр, сэтгэл санаа сайхан байх болно. 14-18-ны хооронд таны гэр бүл, болон ажил дээр асуудал үүсч магадгүй. Жижиг сажиг зүйл дээр бууж өгч болох ч, үзэл бодол дээрээ бат зогсоорой. Ямар хүчтэй эмэгтэй болохоо дахин нэг сана. 28-ны үеэр ажлын газрын, эсвэл албан холбоотой хүнтэйгээ хайр сэтгэлийн харьцаа үүсгэж магадгүй. Ямартай ч таны ажил, хайр хоёрын хооронд нэг тийм холбоо үүсэх нь. Сарын сүүлээр дэлгүүр хэсэх хэрэггүй. Үрэлгэн хандлагатай байна. Танд өөртөө таалагддаг эрийг уургалах увдис байна. Сексийн дур хүсэл их байх ч, өөрийнхөө тачаангуй талыг эсрэг хүйстэндээ харуулах хүсэл түүнээс илүү байна. Эхнэр нөхрүүд гэр бүлийн тал дээр хүлээх үүрэг хариуцлагын талаар хоорондоо ярилцана. Санхүүгийг тал дээр энэ сар тайван байна.

Geen opmerkingen:

Een reactie posten