Танилцуулга
Улсын Төв Номын Сан нь Ази болон монгол угсаатны тухай ховор, үнэт ном судар хуримтлуулсанаараа Ази болон дэлхийд томоохонд ордог юм. Манай номын сангийн фондод монголчуудын бичиг үсгийн дурсгал болон өвлөгдөн ирсэн уйгаржин, дөрвөлжин, галиг, соёмбо, тод бичгийн ном судраас гадна соёлын үнэт ховор ном шастир, алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг есөн эрдэнээр бичсэн олон зуун боть ном судар мөн эрдэм шинжилгээний бүтээлүүд, газрын зураг, бичмэл ном зэрэг 4 сая шахам ном судар хадгалагдан байна. Мөн энд монгол, төвд, манж орос, англи, герман, франц, солонгос, хинди, япон, араб, испани болон бусад олон хэл дээр бичигдсэн ном зохиолууд хадгалагдан нийтийн хүртээл болж байна.

УТНС нь монгол, өрнө, дорно дахины, монгол судлалын,архив бэлтгэлийн зэрэг зургаан, фонд нэг салбартайгаар ажиллан гадаадын 100 гаруй номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай харилцаатай ажиллан ном хэвлэл,мэдээллээ солилцож байна. Ном хэвлэлээ сурталчлах төрөл бүрийн соёл олон түмний ажил номын баяр, номын үзэсгэлэн, уулзалт, эрдэм шинжилгээний бага хурлууд зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж байна. УТНС нь Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд ажиллаж буй бүх төрлийн номын санг мэргэжлийн удирдлага, ном зүйн мэдээллээр хангах, үндэсний төвийн үүргийг гүйцэтгэж Монгол улсын номын санчдын мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, мэргэжил олгох,сургалт семинар, онол практикийн бага хурал зохион байгуулах, номын санчдад зориулж, Номын сан сэтгүүл, Шинэ номын мэдээ сэтгүүлүүдийг тус тус эрхлэн гаргадаг.
УТНС нь 18 нас хүрсэн монгол улсын болон гадаадын иргэдэд үйлчилдэг.
Жилдээ 120000 гаруй уншигчдад 250000 ном хэвлэл, ном зүйн мэдээллээр үйлчилж байна. 1998 оноос УТНС нь номын сангийн компьютержсэн/Лцард төсөл/ үйлчилгээг нэвтрүүлж, 1999 оноос интернэт сүлжээнд холбогдсон.

Мэндчилсэн захирал Готовын Аким
Адууны дэлний ширхэг хялгасаар таван см ам дөрвөлжин цаасан дээр <Ногоон Дарь эхийн тууж>-ийг бичжээ. Эрдэмтэн, доктор С.Шагж 1914 онд энэ зохиолыг төвд үсгээр ийн жирийлгэжээ. <Ногоон Дарь эхийн тууж> судар хэлбэрээр бол 20 гаруй хуудас. Уг хялгасан бичиг 80 мөртэй. Эхлэл хэсгийн дөрөв болон дундах долоон мөрийг улаан, бусдыг нь хар єнгийн бэхээр бичсэн байв. Харин сүүлийн хэдэн мөр нь хуучраад улаан хүрэн өнгөтэй болчихож.
Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн 1980-аад онд үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдын” нэг болжээ. Хялгасан номыг гялгар уутанд сэрүүн газар хадгалдаг. Нарны хурц гэрэлд гаргадаггүй. үсэг нь балрах сөрөг нөлөөтэй. Тиймээс цонхыг нь битүүлсэн, бүүдгэр гэрэлтэй өрөөний шилэн хоргонд залжээ.
Хэрвээ та энэ бүтээлийг сонирхохыг хүсвэл Үндэсний номын сангийн Ховор номын үзэсгэлэнгийн танхимыг зориорой. Энд <Ганжуур>-ын 108, <Данжуур>-ын 226 боть, “Монголын нууц товчоо”-ны арваад хэл дээр орчуулагдсэн эх, Монгол Улсын түүхийн 1-4 боть зэрэг ном Ховор номын үзэсгэлэнд олон бий.

“Үндэсний бичиг үсгийн баяр”
Монголын Үндэсний номын сан нь “Чингис хааны иггээсэн Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, монгол үндэстнийхээ бичиг үсгийг судалж, сурталчлах зорилгоор “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг 2005 оны 5-р сарын 05-06-ны өдрүүдэд хоёр дахь жилээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Үндэсний бичиг үсгийн соёлын өвийг сурталчилсан олон арга хэмжээг хоёр өдрийн турш зохион байгуулсан бөгөөд баярын нээлтийн үеэр БСШУ-ы сайд П.Цагаан “Шилдэг ном –2004” уралдаанд шалгарсан 42 нэрийн номыг орон нутгийн номын санчдад гардуулан өгсөн юм.
Дээрх арга хэмжээний хүрээнд бичиг үсгийн дурсгалын “Эх бичиг-Үндэсний соёл” сэдэвт ном судрын, “Хөх Монголын хас туульс”, “Оюун түлхүүр” зэрэг уран бичлэгийн, мөн зохиолчдын гар бичмэл эхийн “Яруу найраг-Бичиг соёл” зэрэг үзэсгэлэнгүүд Монголын Үндэсний номын санд гарсан юм. Энэ өдрүүдэд мөн Б.Ринчений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан уран бичлэгийн уралдаан, ховор номын дуудлага худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, ном хэвлэлийн сурталчилгаа зэрэг бичиг соёлын олон сонирхолтой арга хэмжээ боллоо.
Ховор номын дуудлага худалдааны үеэр “Монгол мэдлэг” дээд сургуулийн захирал Л.Дашням 1938 оны “Үнэн” сонины жилийн дугаарыг 55 мянган төгрөгөөр авсан ба 40 мянга орчим үгийн сантай “Буриад-Монгол толь” анх дуудсан үнээс гурав дахин өсч 10 мянгаар борлогдлоо. Зохиолч, орчуулагч Д.Жадамба агсны орчуулсан Свифтийн “Гулливерийн аялсан түүх” зохиолыг бараг хагас зууны дараа гэр бүлийнхэн нь худалдан авсан байна.
Тус үйл явдлын хүрээнд үе үеийн шилдэг 20 яруу найрагч оролцсон “Яруу найргийн цэнгүүн” зохиогдсон бөгөөд түүнчлэн орон нутгийн номын санчдын уулзалт ярилцлага боллоо.
“Алтан ганжуур” судрыг хурав.
Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгөөс “Алтан ганжуур” судрыг “Хөм сервис”-ээс хүсэлт тавьсны дагуу Гандантэгчинлин хийдийн Гунгаачойлин дацан, Дэчингалба дацан, Дашчойнпил дацангийн 60-аад лам 3 өдрийн турш нэг бүрчлэн уншиж хурлаа. Гандантэгчинлин хийдэд уг номыг 10 мянган төгрөгөөр уншдаг агаад тус номын санд хурсан хурлыг сонирхсон хүмүүс мянган төгрөгөөр өргөмжлөл аван орсон бөгөөд сүсэгтэн олны мөнгө тус номын сан дахь “Данжуур”-ын хөшөөг сэргээн засварлахад зориулагдах юм.
Монголд “Алтан ганжуур судар” нь Гандантэгчинлин хийд болон Үндэсний номын санд хадгалагдаж байна. Гандантэгчинлин хийдэд буй “Алтан ганжуур”-ыг лам нар жилийн турш хурдаг байна.
Судар номууд 101, 106, 108, 113 гэсэн ботьтой байдаг. Харин “Алтан ганжуур бол 101 боть бөгөөд 1920-иод оны үед Түшээт хан аймгийн Балдан засгийн хошууны хийдээс Судар бичгийн хүрээлэнд авчирч, улмаар Үндэсний номын санд шилжүүлжээ. Лам нарын айлдах “Алтан ганжуур” нь алтаар бичсэн гар бичмэл агаад түвдийн гурван аймгийн 10 ухааны ном гэж үздэг. Тус номын сангийн алтан сан хөмрөгт 80-аад жил дараастай байсан эл судрыг ганц нэг удаа эрдэмтэн, судлаачид сөхөж байсныг эс тооцвол салхи оруулаагүй өдий хүрчээ.
Уг судрыг уншсанаар нийгмийн хямрал арилж, номын буян арвижих бөгөөд “Ганжуур” гэдэг нь онол тайлбарын орчуулга гэсэн үг аж.
Данжуурын гэрэлт хөшөөг сэргээлээ.Монголын Үндэсний номын сан нь “Чингис хааны иггээсэн Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, монгол үндэстнийхээ бичиг үсгийг судалж, сурталчлах зорилгоор “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг 2005 оны 5-р сарын 05-06-ны өдрүүдэд хоёр дахь жилээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Үндэсний бичиг үсгийн соёлын өвийг сурталчилсан олон арга хэмжээг хоёр өдрийн турш зохион байгуулсан бөгөөд баярын нээлтийн үеэр БСШУ-ы сайд П.Цагаан “Шилдэг ном –2004” уралдаанд шалгарсан 42 нэрийн номыг орон нутгийн номын санчдад гардуулан өгсөн юм.
Дээрх арга хэмжээний хүрээнд бичиг үсгийн дурсгалын “Эх бичиг-Үндэсний соёл” сэдэвт ном судрын, “Хөх Монголын хас туульс”, “Оюун түлхүүр” зэрэг уран бичлэгийн, мөн зохиолчдын гар бичмэл эхийн “Яруу найраг-Бичиг соёл” зэрэг үзэсгэлэнгүүд Монголын Үндэсний номын санд гарсан юм. Энэ өдрүүдэд мөн Б.Ринчений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан уран бичлэгийн уралдаан, ховор номын дуудлага худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, ном хэвлэлийн сурталчилгаа зэрэг бичиг соёлын олон сонирхолтой арга хэмжээ боллоо.
Ховор номын дуудлага худалдааны үеэр “Монгол мэдлэг” дээд сургуулийн захирал Л.Дашням 1938 оны “Үнэн” сонины жилийн дугаарыг 55 мянган төгрөгөөр авсан ба 40 мянга орчим үгийн сантай “Буриад-Монгол толь” анх дуудсан үнээс гурав дахин өсч 10 мянгаар борлогдлоо. Зохиолч, орчуулагч Д.Жадамба агсны орчуулсан Свифтийн “Гулливерийн аялсан түүх” зохиолыг бараг хагас зууны дараа гэр бүлийнхэн нь худалдан авсан байна.
Тус үйл явдлын хүрээнд үе үеийн шилдэг 20 яруу найрагч оролцсон “Яруу найргийн цэнгүүн” зохиогдсон бөгөөд түүнчлэн орон нутгийн номын санчдын уулзалт ярилцлага боллоо.
“Алтан ганжуур” судрыг хурав.
Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгөөс “Алтан ганжуур” судрыг “Хөм сервис”-ээс хүсэлт тавьсны дагуу Гандантэгчинлин хийдийн Гунгаачойлин дацан, Дэчингалба дацан, Дашчойнпил дацангийн 60-аад лам 3 өдрийн турш нэг бүрчлэн уншиж хурлаа. Гандантэгчинлин хийдэд уг номыг 10 мянган төгрөгөөр уншдаг агаад тус номын санд хурсан хурлыг сонирхсон хүмүүс мянган төгрөгөөр өргөмжлөл аван орсон бөгөөд сүсэгтэн олны мөнгө тус номын сан дахь “Данжуур”-ын хөшөөг сэргээн засварлахад зориулагдах юм.
Монголд “Алтан ганжуур судар” нь Гандантэгчинлин хийд болон Үндэсний номын санд хадгалагдаж байна. Гандантэгчинлин хийдэд буй “Алтан ганжуур”-ыг лам нар жилийн турш хурдаг байна.
Судар номууд 101, 106, 108, 113 гэсэн ботьтой байдаг. Харин “Алтан ганжуур бол 101 боть бөгөөд 1920-иод оны үед Түшээт хан аймгийн Балдан засгийн хошууны хийдээс Судар бичгийн хүрээлэнд авчирч, улмаар Үндэсний номын санд шилжүүлжээ. Лам нарын айлдах “Алтан ганжуур” нь алтаар бичсэн гар бичмэл агаад түвдийн гурван аймгийн 10 ухааны ном гэж үздэг. Тус номын сангийн алтан сан хөмрөгт 80-аад жил дараастай байсан эл судрыг ганц нэг удаа эрдэмтэн, судлаачид сөхөж байсныг эс тооцвол салхи оруулаагүй өдий хүрчээ.
Уг судрыг уншсанаар нийгмийн хямрал арилж, номын буян арвижих бөгөөд “Ганжуур” гэдэг нь онол тайлбарын орчуулга гэсэн үг аж.
МУҮНС-д Алтан ганжуур номыг хуруулж, сүсэгтэн олны өргөсөн өргөлөөр Данжуурын гэрэлт хөшөөг сэргээн засварлаж номын санд залах ёслолын ажиллагаа боллоо.Хөшөөний нээлтэд БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, гадаадын элчин сайдын яамны дипломатууд болон бусад хүмүүс оролцлоо.
Өвөр Монголын Цахарын хөшөөний сүмд хадгалагдаж байсан Данжуур судрыг 1924 онд сэргээн босгохоор эх орондоо авчирчээ. Монголын их билигт эрдэмтэн Жамъян гүн энэ буянтай ажлыг хийсэн байна. Үүнээс улбаалан Данжуурын хөшөөг босгосон түүхтэй юм.
1950-иад оны сүүлчээр бүтээсэн Данжуурын гэрэлт хөшөө он цагийн эрхээр элэгдэж эвдэрснийг сэргээн засварлаж, ҮНС-д залж байгаа нь энэ юм. Одоогоос 300-гаад жилийн өмнө номын мэргэд Буддын 10 ухаан багтсан Ганжуур, Данжуурын ботиудыг орчуулж байжээ. Дорно дахины ухааны гайхамшигт цоморлиг гэж нэрлэгддэг Данжуур судар 225 боть, харин Эрдэнийн ганжуур нь 108 боть байдаг бөгөөд манай улсад дээ
Geen opmerkingen:
Een reactie posten